Яруу найрагч Х.Нямхишиг "Утгын Чимэг"-ийн тэргүүн өгүүллэгийг уншлаа. Үнэнийг хэлэхэд, гойд санагдсангүй ээ. Ер нь тэгээд манай энэ өгүүллэгийн наадамд үгийн хэмжээ (1000 үг)-нээс авахуулаад өөрчилмөөр зүйлс их байна даа. До.Цэнджав ахын энэ өгүүллэгт ч цаанаас нь заасан үгийн хязгаарт баригдаж, хасаж танасан байдал мэдрэгдэж л байна. Нэмж хэлэхэд, манай богино хэмжээний хүүрнэл зохиолд "Утгын Чимэг"-ийн гэх хэв маяг нэгэнт тогтчихсон. Энэ нь тийм ч сайн зүйл биш бөгөөд уран зохиолын нэг төрөл зүйлийнх нь хөгжлийг нэгэн хэвийн хэлбэр, агуулга, өнгө аяс, хэмжээ дамжаанд барьж, саармагжуулж буй нь илт анзаарагддаг шүү" хэмээн фейсбүүк хуудсандаа бичжээ.
"Утгын чимэг 2023" наадмын тэргүүн өгүүллэгийг энд дарж уншина уу?