Манай улс 11 дүгээр сард 13811.4 сая ам.долларын бараа, түүхий эд экспортод гаргасан нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 23.9 хувиар өссөн байна.
Экспортын барааны дүнд эрдэс бүтээгдэхүүн 11942.8 сая ам.доллар буюу 86.5 хувь; сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 687.7 сая ам.доллар буюу 5.0 хувь; нэхмэлийн материал, нэхмэл эдлэл 428.2 сая ам. доллар буюу 3.1 хувийг эзэлж, эдгээр нь нийт экспортын дүнгийн 94.5 хувийг эзэлжээ.
Энэ оны эхний 11 сард экспортолсон хар тугалганы хүдэр, баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, түүхий нефтийг 100 хувь, зэсийн баяжмалын 99.9 хувийг, чулуун нүүрсний 99.3 хувийг БНХАУ-д; үхэр адууны боловсруулсан ширний 33.5 хувийг, ямааны самнасан ноолуурын 86.2 хувийг Итали-д; ямааны угаасан ноолуурыг 99.7 хувь БНХАУ-д экспортолж дээрх нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 82.5 хувийг эзэлж байв.
Монгол Улс дэлхийн 80 оронд бараа экспортлосноос БНХАУ-д 91.2, Швейцарт 4.3, БНСУ-д 1.1 хувь ногдож нийт экспортын 96.6 хувийг дээрх орон эзэлж байгааг Гаалийн ерөнхий газар мэдээллээ.