Балар эртний үеийн далайн мангас болох аварга плиозаврын цбайгаль дэлхийд гайхалтай сайн хадгалагдсанэ гавлын ясыг далайн эргээс олжээ. Английн өмнөд хэсэгт орших Дорсет муж нь эртний амьтдын олдвороороо алдартай.
Үлэг гүрвэлүүд хуурай газар дээр тэнүүчилж байсан тэр цаг үед плиозаврууд далайд ноёрхож байв. Уг дуулиант олдвор нь 150 сая жилийн настай бөгөөд плиозаврын бусад олдворуудаас бараг 3 сая жилээр залууд тооцогдоно. Судлаачид уг олдворыг шинжлэх ухааны томоохон нээлт эсэхийг батлахын тулд шинжилгээ хийж байгаа гэнэ.
Анх 2022 оны хавар олдсон чулуужсан олдвор, нарийн төвөгтэй малтлага, шинжлэх ухааны судалгааны явцын хамт домогт байгаль судлаач Сэр Дэвид Аттенборогийн толилуулж буй BBC-ийн удахгүй гарах "Аттенборо ба Юрийн галавын мангас" баримтат кинонд ирэх хоёрдугаар сарын 14-нд цацагдах болно.
Далайн махчин нь асар том хэмжээтэй. Дорсетийн "Юрийн галавын эргийн" дагуух хадан цохионоос малтсан уг гавлын яс нь бараг хоёр метр (6.6 фут) урт юм. Сорьц нь чулуужсан хэлбэрээрээ хагас метрик тонн гаруй жинтэй. Плиозаврын төрөл зүйлүүд 15 метр (50 фут) хүртэл өсдөг гэж Британника нэвтэрхий толь бичигт дурджээ.
Л.Сайнаа