Хятадын хөдөө тосгонд ДОХ-ын халдварыг илчилсэн нэрт тэрс үзэлтэн эмч Гао Яожи 95 насандаа таалал төгсчээ. Доктор Гао 2009 оноос хойш цөллөгт байсан Нью-Йорк хотдоо зуурдаар нас барсан аж. Тэрээр цус зардаг бизнесүүд хэрхэн хөдөө орон нутагт ХДХВ-ийн халдвар тархахад хүргэснийг илрүүлсэн юм.
Тэр мөн Хятад дахь ДОХ-ын эсрэг тэмцлийн тэргүүн эгнээнд явж байсан бөгөөд улс орон даяар аялж, ихэвчлэн өөрийн зардлаар өвчтөнүүдийг эмчилдэг нэгэн байлаа. 1927 онд Шаньдун мужид төрсөн доктор Гао эмэгтэйчүүдийн эмч мэргэжилтэй байжээ. Тэрээр 1996 онд төвийн Хэнань мужид ДОХ-ын халдвар авсан анхны өвчтөнтэйгээ таарчээ.
Доктор Гаогийн амьдарч байсан Хэнань зэрэг алслагдмал мужуудад 1980-1990-ээд онд цус зарах явдал түгээмэл байв. Тариалан эрхэлдэг ард иргэдийн дунд эдийн засгийн боломж хязгаарлагдмал байж тэдэнд амьжиргаагаа залгуулах өөр цөөн хэдэн сонголт үлдээсэн нь цус зарах явдал байжээ. Гэвч тухайн үед Хятадын хөдөө тосгонд ХДХВ-ийн халдварын цөөн тохиолдол оношлогддог байсан нь ХДХВ+ өвчин тархахад хүргэжээ.
Л.Сайнаа