Пүрэв гарагт Газын зурвасаас олон нийтийн сүлжээгээр тархсан зургуудад дотуур хувцсаа тайлж, гудамжинд өвдөг сөгдүүлэн нүдийг нь боосон эрчүүдийг Израилийн арми харгалзаж байгааг харуулжээ. Тэдгээр эрчүүдийн яагаад тэнд байгаа болон хэзээ болсон үйл явдал эсэх нь тодорхойгүй байгаа ч зарим хоригдлуудын хэн болохыг хамтран ажиллагсад болон ар гэрийнхэн нь баталсан гэнэ.
Эдгээр эрчүүдийн зарим нь зэвсэгт бүлэглэлд харьяалагддаг бол зарим нь энгийн иргэд байсан гэж CNN тэдний төрөл төрөгсдийнх мэдээлснээс эш татжээ. Евро-Газар дундын тэнгисийн хүний эрхийн мониторинг нэг хоригдлын зургийг нийтэлж, пүрэв гарагт өөрийн цахим хуудаснаа мэдэгдэл хийхдээ “Израилийн арми олон арван Палестины энгийн иргэдийг баривчилж, ноцтой хүчирхийлсэн” гэж мэдэгдэв.
Израилийн батлан хамгаалах хүчин CNN-ийн зургуудын талаар тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөөгүй байна. Израилийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эх сурвалжаа дурдаагүй ч энэ зургийг ХАМАС-ын гишүүд бууж өгч байгаа байдлаар олон нийтэд харуулсан нь анхаарлын төвд байгаа юм.
Аль-Араби Аль-Жадид хэвлэлээс пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ, зурагт байгаа баривчлагдсан хүмүүсийн дунд тэдний сурвалжлагчдын нэг болон түүний гэр бүлийн хэд хэдэн гишүүн байгаа гэж мэдэгджээ. Уг хэвлэл нь Их Британийн Лондон хотод төвтэй, Палистин-Изриаль гаралтай сэхээтэн Азми Бишаригийн үүсгэн байгуулсан чөлөөт хэвлэл юм.
Л.Сайнаа