Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны 11 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 8.6, өмнөх оны эцсийнхээс 7.5, өмнөх сарынхаас 0.7 хувиар өслөө.
Өмнөх оны мөн үеийнхээс 8.6 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 13.3, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 7.4, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 6.7, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.9, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 16.4, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ 16.8 хувиар өссөн нь голлон нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.