Ойролцоогоор 22 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий таван унтлагын өрөөтэй пентхаус Дубайд 500 сая АНЭУ дирхам буюу 136 сая гаруй доллараар зарагдсан нь дэлхийн тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн шинэ дээд амжилтыг тогтоов. "Como Residences" хэмээх 71 давхар цамхагийн орой дээр байрлах энэхүү орон сууц нь дизайнерын вилла, дээд зэрэглэлийн зочид буудал, хязгааргүй усан сан бүхий далайн эргийн клуб зэргээрээ алдартай хиймэл арлуудаас бүрдсэн онцгой Палм Жумейра буюу бидний сайн мэдэх Далдуу модон арал дээр байрладаг.
20 гаруй жилийн өмнө баригдсан тус байгууламж нь 560 га (1380 акр) талбайг хамардаг бөгөөд 80 мянга орчим хүн амьдардаг. Арал дээрх хамгийн сүүлийн үеийн гайхамшиг бол 52 давхар, 760 фут (232 метр) өндөртэй зочид буудал, хувийн орон сууцны тэнгэр баганадсан барилга бөгөөд Дубайн эргийн гайхалтай үзэмжийг харуулдаг, дээд талд нь 360 градусын ажиглалтын тавцантай "Palm Tower" бий.
"Como Residences" одоо ч баригдаж байгаа бөгөөд борлуулалтыг зуучилсан Дубайн агентлаг Provident Estate 2027 оны сүүлээр дуусна гэж мэдэгдэв. Энэ нь пентхаус худалдан авагч худалдан авалтаа эдлэхээсээ өмнө дор хаяж гурван жил хүлээх шаардлагатай болно гэсэн үг юм.
Л.Сайнаа