Жулиа Робертс өөрийн хуучин найз залуу, талийгаач "Найзууд" киноны од Мэтью Перригээ дурсан санаж байна. Жүжигчин "Entertainment Tonight" -д өгсөн ярилцлагадаа 10 дугаар сард 54 насандаа таалал төгссөн Перригийн талаар ярьжээ. Робертс "Тэр ийм залуугаараа гэнэт нас барсан нь зүрх шимшрүүлж байна. Түүний үхэл надад хайртай бүхнээ цаг алдалгүй хайрлаж, чадах чинээгээрээ хамт байх ёстойг ойлгуулж байна" гэж хэлэв.
Хосууд Робертсыг "Найзууд" шоуны зочин одоор тоглож байх үед танилцаж, 1990-ээд онд гурван сар орчим болзсон юм. Перри "Найзууд, амрагууд ба том аймшигт зүйл" хэмээх дурсамж номондоо тэдний богино хайрын тухай бичжээ.
Робертс "Дэлхийг, тэр дундаа намайг инээлгэхийн тулд энэ гараг дээр тэр ирсэн юм шиг санагдаж билээ. Түүнтэй хамт явсан анны болзоон дээрээ би яг 15-тай хүүхэд шиг инээж байсан" гэжээ. Робертсийн "Дэлхийг ардаа орхи" хэмээх шинэ кино нь "Найзууд" киноны тухай өгүүлдэг.
Л.Сайнаа