Энэтхэгийн шатарчин Вайшали Рамешбабу гэр бүлийн уламжлалаа дагаж баасан гарагт их мастер болжээ. 22 настай Вайшали Энэтхэгээс цол хүртсэн гурав дахь эмэгтэй болсон ч гэр бүлээсээ ийм амжилт гаргасан анхны хүн биш юм.
Түүний ах Прагнанандхаа Рамешбабу 2018 онд 12 настайдаа түүхэн дэх хамгийн залуу их мастеруудын нэг болсон. Chess.com сайтад мэдээлснээр ах, эгч нар хамтдаа их мастер болсон анхны ах, дүүс болж байна.
Испанид болсон дөрөв дэх удаагийн "El Llobregat" нээлттэй тэмцээнд түрүүлснийхээ дараа Вайшали Chess.com-д хэлэхдээ, "Их мастер болох нь шатар тоглож эхэлснээс хойших миний зорилго байсан. Би үүнд маш ойрхон олон жилийн турш явсан нь надад дарамт байсан. Би эцэст нь энэ цолонд хүрч чадсандаа маш их баяртай байна” гэв.
Л.Сайнаа