Таны амралтад зориуллаа.
Японы нийслэл Токио хотод жүдо бөхийн 2023 оны сүүлчийн тэмцээн болох “Их дуулга” тэмцээн ирэх сарын 2-3-ны өдрүүдэд болно. эхлэхэд тав хоног үлдлээ. Тус тэмцээнд 88 орны эрэгтэй 322, эмэгтэй 217, нийт 539 тамирчин оролцохоо одоогоор мэдүүлсэн байна.
“Токио 2023” гранд сламын эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 42 тамирчин, 66 кг-д 51 бөх, 73 кг-д 50 бөх, 81 кг-д 52 бөх, 90 кг-д 43 бөх, -100 кг-д 45 бөх, +100 кг-д 39 бөх барилдах мэдүүлэг өгчээ. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 26 тамирчин, 52 кг-д 33 бөх, 57 кг-д 31 бөх, 63 кг-д 37 бөх, 70 кг-д 31 бөх, -78 кг-д 30 бөх, +78 кг-д 29 бөх барилдах урьдчилсан мэдүүлэг өгөөд байгаа.
Манай улсаас дасгалжуулагч Ч.Болдбаатар, М.Бундмаа нарын удирдлага дор 20 тамирчин зодоглоно. Тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Б.Баасанхүү, 52 кг-д Л.Сосорбарам, 57 кг-д Л.Энхрийлэн, 63 кг-д Д.Есүй, М.Ичинхорлоо, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д А.Адъяасүрэн нар өрсөлдөнө.
Харин эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд, Б.Цогт-Очир, 66 кг-д Б.Эрхэмбаяр, Ё.Басхүү, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, Ц.Цогтбаатар, 81 кг-д Л.Сэргэлэн, 90 кг-д Г.Алтанбагана, Ц.Дагвадорж, -100 кг-д Б.Гончигсүрэн, +100 кг-д О.Цэцэнцэнгэл, Ө.Пэрэнлэйжамц нар барилдах юм.
Үүнээс гадна АНЭУ-ын нэр дээр барилдаж буй ОУХМ Б.Хорлоодой 52 кг-ын жинд, ОУХМ Б.Алтанцэцэг 57 кг-д, ОУХМ Б.Нармандах 66 кг-ын жинд барилдах мэдүүлэг өгсөн байна. Мөн Азербайжан Улсын нэр дээр Саеид Моллой аварга 81 кг-ын жинд барилдана. Дайн байлдаантай байгаа Украин, Оросын тамирчид хамтдаа энэхүү их дуулгад орж байна.
Өнөөдрийн барилдааныг 14 цаг 20 минутаас С1 телевизээр шууд дамжуулан хүргэнэ.
Улсын дуурь бүжгийн эрдмийн театр өнөөдрөөс Ж.Пуччинийн “Тоска” дуурийг үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Дуурийн дүрийн танилцуулга гарсан бөгөөд энэ удаа “Тоска”-д Гавьяат жүжигчин Ш.Наранчимэг гоцлох аж.
“Тоска” дуурийг Ж.Пуччини зохиолч Викториен Сардогийн драмын жүжгээс сэдэвлэн Луижи Иллика, Жузеппе Жакоза нарын бичсэн цомнолоор хийжээ. Нээлтийн тоглолт 1900 оны нэгдүгээр сарын 14-нд Италийн Ром хотын “Театро Костанци” театрт тоглож байжээ.
Задгай уянгалаг дуугаараа Тоска улс төрийн тогтворгүй байдал, гэмт хэргийн ертөнцийн төсөөллийг бий болгодог. Уг дуурийн хорон санаат дүр болох цагдаагийн дарга Скарпья төрийн дайснуудыг хайр найргүй тамлан зовоодог. Түүний гүн, өтгөн, бараан хөгжим болон Тоска, Каварадосси хоёрын төгс төгөлдөр хайрыг илэрхийлсэн уянгалаг аринууд, хоршил нь сонсогч, үзэгчдийн сэтгэлийг байлдан дагуулсаар байна.
Хүнд хөрөнгө мөнгө,эд баялагаас илүү үр хүүхэд гэр бүл хамгийн чухал байдаг юм.
Ж.Б.Мольер "Бэрд" жүжгээс сэдэвлэн бүтээсэн орчин үеийн шийдэлтэй, жүжигчний театрт саатахыг урьжээ.
Уран бүтээлчид:
Продюсер С.Орхонтуул, Ц.Мөнгөншагай
Зохиолыг экранизаци хийсэн: Б.Ууганбаяр
Ерөнхий найруулагч: СТА Д.Бямбацогт
Найруулагч: СТА Ш.Равдандорж
Хөгжмийн зохиолч: СТА Б.Эрдэнэбат
Тайзны зураач: А.Буяннэмэх
Нүүр хувиргалт: М.Сарангоо
Жүжигчид: СТА С.Орхонтуул, СТА Т. Сэргэлэн, СТА Д. Бямбацогт, Б. Балжинням, Э. Ананд, Э. Үүрцайх, Б. Тэмүүжин
Монголын Үндэсний Бөхийн холбооны "ҮНДЭСНИЙ АЛТАН ЦОМЫН ТӨЛӨӨХ БАРИЛДААН"-ы хоёрдугаар тойргийн барилдаанууд болно. Өнөөдрийн барилдаан 12:45 минутаас Баян-Өлгий, Сүхбаатар аймгуудын барилдаанаар эхлэнэ.
Мөн 16:45 минутаас өмнө жилийн аваргын төлөөх барилдаан эргэн ирнэ. Архангай болон Булган аймгийн бөхчүүдийн барилдаанаар алтан цомын төлөөх барилдаан үргэлжилнэ.
Ард түмний зүрх сэтгэлийн дулаан хойморт хөг нэмж эгшиглэсээр ирсэн Монголын рок попын анхдагчдын нэг "Инээмсэглэл" хамтлаг 1978 онд байгуулагджээ. Тус хамтлагийн анхны гишүүд болох Ч. Ганболд, Н. Ганхуяг, Б. Долгион, М. Энхсайхан нарын 1968 онд орос сургуулийн сурагч нар анх хамтлаг байгуулж тайзнаа гарснаас хойш 55 жил өнгөрчээ. Энэ бол ирээдүйн Инээмсэглэлийн суурь нь байв. Xэсэг завсарласны дараа "Инээмсэглэл" нэрийн дор дахин нэгдэж тоглох болсноос хойш 45 жил өнгөрчээ.
Тоглолт: Соёлын төв өргөө
Хэзээ: 2023 оны 12-р сарын 1,2-ны өдрүүдэд 19.00 цагт