Амттай, хийхэд хялбар өндөгтэй шарсан будаа нь эрт дээр үеэс Хятадад хүмүүсийн дуртай хоол байсаар ирсэн. Мөн энэ хоол нь дэлхий даяар Хятад хоолны алдартай нэрийн бэлгэдлийн нэг. Гэвч сүүлийн жилүүдэд Хятадын онлайн үндсэрхэг үзэлтнүүдийн хувьд, ялангуяа 10, 11 дүгээр саруудад маш эмзэг сэдэв болоод байна.
Энэ долоо хоногт тус улсын хамгийн алдартай тогооч хоол хийх талаар видео бичлэг хийснийхээ төлөө уучлалт гуйхаас өөр аргагүйд хүрсэн аж. Тодруулбал, даваа гарагт 10 сая гаруй онлайн шүтэн бишрэгчтэй алдарт тогооч Ван Ганг "Тогооч хүний хувьд би дахиж хэзээ ч өндөгтэй шарсан будаа хийхгүй" гэж амласан гэнэ.
11 дүгээр сарын 27-нд Хятадын нийгмийн сүлжээний Weibo сайтад нийтлэгдсэн уг видеонд тэр уучлал хүссэн байна.
Учир нь уурссан үндсэрхэг үзэлтнүүд Ванг 1950 оны 11 дүгээр сарын 25-нд Солонгосын дайны үеэр Америкийн агаарын довтолгооны үеэр амиа алдсан Мао Зэдуны ууган хүү Мао Анины үхлийг бичлэгийнхээ үеэр тохуурхсан гэж үзэж байгаа юм.
Вангийн видео нь зөвхөн өндөгтэй шарсан будаа хийх тухай байсан ч зарим Хятадын үндсэрхэг үзэлтнүүдийн хувьд 10 дугаар сарын 24-нд Мао Аньин нас барсны ойн баярыг эсвэл төрсөн өдрийнхөө тухай дурссан нь зориуд доромжилсон, тохуурхсан үйлдэл гэж үзжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (4)