Монголын зохиолчдын эвлэлээс зохион байгуулдаг “Утгын чимэг-2023” наадам Дорнод аймгийн Чойбалсан хотод болно. Тодруулбал, ирэх сарын 10-нд болох тус наадмыг Монгол Улсын Төрийн гурван удаагийн шагналт, Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн мэндэлсний 115 жилийн ойд зориулснаараа энэ удаагийн "Утгын чимэг" онцлог болж байна.
Тэгвэл дараагийн шатанд шалгарч Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын тайзнаас өгүүллэгээ уншуулах шилдэг 11 зохиолчийн бүтээлийг зарлалаа.
Хоёрдугаар шатанд өгүүллэг нь шалгарсан зохиолчдыг танилцуулъя.
1. Бидэрийн Баярсайхан
2. Түмэнбаярын Бум-Эрдэнэ
3. Эрхэмбаярын Бүрэнтөгс /БНХАУ- ӨМӨЗО/
4. Бямбажавын Ганбаатар
5. Цэвэгжавын Ганболд
6. Дугарсүрэнгийн Гүн-Үйлс
7. Балжирын Догмид
8. Дамдины Жамъян
9. Долгорын Цэнджав
10. Мулцангийн Уянсүх
11. Магваны Эрдэнэбат