Өнгөрсөн 10 дугаар сард ХАМАС бүлэглэл Изриальд халдаж, томоохон хэмжээний дайн дэгдсэн. Харин өнгөрсөн долоо хоноггос эхлэн дайны нөхцөл байдал намжиж, хоёр тал эвлэлрийн гэрээ үзэглэв. Энэ хүрээнд тус бүлэглэлийн барьцаанд байгаа иргэдийг ээлж дараагаар суллаж байгаа билээ. Суллах үйл ажиллагааны дөрөвдүгээр ээлжийн 11 хүн Израилийн нутаг дэвсгэрт буцаж ирсэн бөгөөд тэднийг Израилийн батлан хамгаалах хүчин дагалдан явж байна гэж Израйлийн цэргийн хүчнийхэн мэдэгдэв.
Барьцаалагдсан хүмүүсийг эрүүл мэндийн анхны үзлэгт хамруулсаны дараа ар гэрийнхэнтэй нь уулзтал Израилийн арми тэднийг дагалдан явна гэж IDF мэдэгдэв.
Барьцаалагдсан хүмүүс Газын зурвасаас Израилийн өмнөд хэсэгт орших Керем Шалом гарамаар дамжин Израйль руу нэвтэрсэн гэж Израйлийн цэргийн хүчнийхэн мэдэгдлээ.
Л.Сайнаа