Газын зурваст барьцаалагдсан 39 палестин иргэн Израилийн шоронгоос суллагджээ. Аравдугаар сарын 7-нд барьцаалагдсан Израилийн 40 иргэнийг буцаан өгөх гэрээний дагуу тэднийг сулласан юм. Энэ нь баасан гарагт болсон анхны солилцооноос хойш суллагдсан Палестинчуудын нийт тоог 117-д хүргэсэн байна.
Израиль болон Хамас нарын тохиролцсон одоогийн хэлэлцээрийн дагуу даваа гарагт сүүлчийн солилцоо хийх төлөвтэй байгаа ч уг хугацааг сунгах боломжтой. Хамгийн сүүлд суллагдсан Палестин хоригдлуудын дунд 16 сар шоронд хоригдсон өсвөр насны Мохаммед Аль-Авар байсан юм.
Өөр нэг өсвөр насны Абдурахман Аль-Загал мөн суллагдсан боловч Израилийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа тул бусадтайгаа хамт байгаагүй.
Тэрбээр наймдугаар сард талх авахаар гарч явахдаа буудуулсан бөгөөд биеийн доод хэсгээрээ бөмбөгний хэлтэрхийнд оногдсон гэж авга ах нь ярив. Израилийн эрх баригчид түүнийг тухайн нутаг дэвсгэрт байрлах суурин руу гар хийцийн бөмбөг шидэх гэж оролдсон гэж мэдэгдсэн юм. Аль-Загал сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа тул шүүх хурлыг эзгүйд нь явуулсан байна.
Израиль Хамастай байгуулсан гэрээний дагуу суллагдах боломжтой 300 палестин хоригдлын жагсаалтыг гаргажээ.
Л.Сайнаа