Инстаграмын од, Нью Орлеанс Пеликанс багийн довтлогч Брэндон Инграмын хүүгийн ээж Аалеея Петти ирэх оны эхээр дахин нэг хүүхэд төрүүлэх гэж байна. Тэдний хүү Брентон одоо 4 настай. Саяхан Беверли Хиллст болсон бяцхан үдэшлэг дээр тэр ээжийн хамт зургаа даруулсан байна.
Өдгөө 29 настай Петти Инстаграм дээрээ "+1 02.24 болно" гэж бичжээ. Тэрбээр хүүтэйгээ хамт "Бяцхан Симонсыг угтан авч байна" гэсэн самбарын өмнө зогсож байв.
Сонирхолтой нь өөр нэг зураг дээр гараа Петигийн хэвлий дээр тавьсан үл таних эрэгтэй зураг буй. Түүний царайг харуулаагүй. Гэвч эрэгтэйн зүүн гар дээрх шивээс нь Портланд Трэйл Блэйзерс Анферни Симонсын шивээстэй таарч байгаа бололтой. Петти уг зурагт байгаа эрэгтэйг тэмдэглээгүй бөгөөд хэвлий дэх хүүхдийнхээ эцгийг ч тодорхойлоогүй байгаа юм.
Тэд нар Instagram дээр бие биенээ дагадаггүй, Петти, Инграм нар ч бас нэгнээ дагадаггүй гэдэг. Саймонс Петтигийн жирэмсэн болсон тухай мэдээллийг олон нийтэд хараахан хэлээгүй байна. Тэд харилцаатай эсэх нь бас тодорхойгүй байна. Инграмын хувьд хувийн амьдралынхаа талаар ихэд нууцалдаг.
Тэрбээр хүүгийнхээ төрсөн өдрийн үдэшлэгт өнгөрсөн оны хоёрдугаар сард оролцож байв. Инграм эцэг нь болох нь батлагдсан байна.
Л.Сайнаа