2024 оноос Улсын хэмжээний балетыг олон улсын чанартай уралдаан болгох зорилттой ажиллаж байна.
Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын санаачилгаар 2022 оноос улсын чанартай балетын тэмцээнээ амжилттай зохион байгуулж байна. Өмнөх жил 4 насны ангилалд хоёр төрлөөр нийт 250 орчим хүүхэд оролцсон.
Энэ жил дөрвөн насны ангилалд 6-19 насны ганцаарчилсан болон багийн төрлөөр балетийн тэмцээнээ зохион байгуулж байна.
Дөрвөн зуу орчим хүүхэд давхардсан тоогоор оролцож, авъяас чадвараа сорино. "Mongolian Grand Prix" балетын тэмцээн энэ сарын 25-ыг хүртэл Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт тус тэмцээн шилдэгүүдээ тодруулна.