Дэлхийн хүн амын дунд гэдэсний хэвлий хэсгийн өхний үрэвсэл буюу томрох шинж тэмдэг томорч байгаа нь Альцгеймерийн өвчний эхний үе шаттай холбоотой болохыг шинэ судалгаагаар тогтоожээ.
Судалгаанаас харахад 40-50 насныхны дунд ихээр ажиглагдах болсон хэвлийн өөхний агууламж нь тархины хэсэгт амилоид хэмээх хэвийн бус уураг их хэмжээгээр үүсгэж, Альцгеймерийн өвчлөлийн хамгийн анхны суурийг тавьж байна. Тархин дахь бета амилоид товруу нь Альцгеймерийн шинж тэмдэгүүдийн нэг бөгөөд тау хэмээх уургийн орооцолдол юм. Амилоид товруу нь эхэлж үүсдэг бөгөөд өвчин даамжрах тусам тау орооцолддог гэж ойлгож болно.
Энэ өвчлөлд нэрвэгдэх, уг товруу анхлан үүсэх эрсдэл нь эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдээс илүү өмнө үүсэх магадлалтай байдаг гэнэ. Мөн судалгаагаар тархины ой санамжийн төвийн гиппокамп хэмээх хэсэгт хэвлийн гүн дэх өөх тос болон тархины хатингаршил үүсдэг болохыг тогтоожээ.
Л.Сайнаа