АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картерын эхнэр, тэргүүн хатагтай асан Розалинн Картер 96 насандаа таалал төгслөө. Хэвлэлүүд түүнийг гэр бүлийнхэнтэйгээ хамт тайван нас барсныг баталжээ.
Баасан гарагт тэрээр Жоржиа муж дахь хоспис асрамжийн газарт байх болж, хоёрдугаар сараас хойш хосписын асрамжид байгаа 99 настай нөхөртэйгээ цагийг өнгөрөөж байсан юм. Розалинн Картер өнгөрсөн тавдугаар сард сэтгэцийн өөрчлөлттэй гэж оношлогджээ.
Хамгийн удаан хамт амьдарсан гэгддэг тэд өнгөрсөн долдугаар сард хуримынхаа 77 жилийн ойг тэмдэглэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картер мэдэгдэлдээ "Розалинн миний хийсэн бүх зүйлд миний тэгш хамтрагч байсан. Тэр надад хэрэгтэй үед надад ухаалаг удирдамж, урам зориг өгсөн. Розалинн энэ ертөнцөд байсан цагт хэн нэгэн намайг хайрлаж, дэмждэг гэдгийг би үргэлж мэддэг байсан" гэжээ.
Хатагтай Картер 1927 оны наймдугаар сарын 18-нд Элеонор Розалинн Смитийн гэр бүлд мэндэлжээ. Тэрээр 1946 оны 7-р сарын 7-нд Жимми Картертай гэрлэж, дөрвөн хүүхэдтэй болжээ.
Л.Сайнаа