36 дахь удаагийн "Гоёл наадам амжилттай болж өндөрлөлөө. Гоёл наадам нь 1998 оноос зохион байгуулагдаж эхэлсэн юм. Тус наадмын загварын долоо хоног энэ сарын 15-17-ны өдрүүдэд үргэлжилж, өчигдөр гала тоглолт болж шилдгүүдийг шалгарууллаа.
Энэ наадмаас нийт 21 топ модель тодорсон бөгөөд энэ жилийн наадмаар хэн топуудын эгнээнд бичигдэх нь үзэгчдийн сонирхлыг татаж байв. Тэгвэл тус наадмын топ моделиор загвар өмсөгч А.Сайхантамир тодорчээ. А.Сайхантамир нь “Гоёл 2016” наадмын дэд байрын эзэн, “Мисс Монголиа-2017” тэмцээний шилдгээр шалгарч байсан аж.
Гэрэл зургийг MPA.MN
Сэтгэгдэл (2)