Дайн эхэлснээс хойш 20 мянга орчим эрчүүд цэрэгт татагдахгүйн тулд Украинаас дүрвэсэн байна. Зарим нь улс орноо орхин явахын тулд аюултай замыг сонгож байгаа бол зарим нь хил даваад дүрвэж байгаа сурагтай. Үүнээс гадна цэргийн албанаас зугтахын завдсан 21 мянга гаруй эрэгтэйг Украины хүчнийхэн албадан барьж, цэрэгт явуулсан гэнэ.
Оросууд түрэмгийлсний дараа 18-60 насны ихэнх эрчүүдийг улс орноо орхин явахыг хориглосон. Хөрш зэргэлдээх Румын, Молдав, Польш, Унгар, Словак зэрэг улсуудаас хууль бусаар хил нэвтэрсэн талаарх мэдээллийг авах хүсэлт гаргаснаар 2022 оны хоёдугаар сараас 2023 оны наймдугаар сарын 31-ний хооронд 19,740 эрэгтэй эдгээр улс руу хууль бусаар нэвтэрсэн болохыг тогтоожээ.
Эдгээр хүмүүс хэрхэн зугтсаныг мэдэхгүй ч бусад 21,113 хүн ямар арга хэрэглэж байгаад баригдсаныг бид мэднэ. Тэдний дийлэнх нь буюу 14,313 нь хилээр алхаж эсвэл усанд сэлэх зэргээр нэвтрэхийг завдсан бол үлдсэн 6,800 нь өвчнөөр чөөлөгдсөн гэх хуурамч бичиг баримтад тулгуурласан гэж Украины эрх баригчид мэдэгдэв.
Цэргийн албанаас хасагдсан хүмүүст эрүүл мэндийн асуудалтай эрэгтэй, асран халамжлах үүрэг хүлээсэн хүмүүс, гурав ба түүнээс дээш хүүхэдтэй аавууд орно.
Л.Сайнаа