Рэппер Шон "Дидди" Комбс хүчиндэж, сексийн наймаа хийсэн хэргээр буруутгагдаж байна. Шүүх хурал дээр түүний экс найз охин дуучин Касандра Вентура өөрийгөө хүчирхийлэл, бэлгийн дарамтад 10 гаруй жилийн турш байсан гэж мэдэгджээ.
Пафф Дадди хэмээх тайзны нэрээр алдаршсан Комбс энэ мэдэгдлийг няцааж, дуучныг өөрийг нь дарамтлахыг оролдсон гэж буруутгаж байна. Түүний өмгөөлөгч энэ нэхэмжлэлийг гүтгэлэг гэж мэдэгдэв.
Вентура нь R&B дуучин, бүжигчин Кэсси тайзны нэрээр уран бүтээлээ туурвидаг бөгөөд рэп продюсер түүнийг 19 настай байхад эхлэн 37 нас хүртэл нь 10 гаруй жилийн турш хүчирхийлж, гар хүрдэг байсан гэнэ.
Тэрбээр пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ "Олон жил миний амьдрал чимээгүй, харанхуйд өнгөрсний эцэст би өөрийнхөө түүхийг ярихад бэлэн байна" гэжээ.
Нэхэмжлэлд репперийг "Вентураг байнга зодож, өшиглөж, нүдийг нь тэс цохиж, байнга хөхрөлт няцралт үлдээдэг байсан. Энэ нь гэр бүлийн хүчирхийлэл, мөн бэлгийн дарамтын асуудал юм" хэмээн тодотгожээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)