"Соёлын бүтээлч сар"-ын энэ жилийн бэлгэдэл болсон Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалуудыг олон нийтэд таниулан түгээж буй энэхүү үзэсгэлэнд Монголын Үндэсний музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Байгалийн түүхийн музей, Монголын Уран Зургийн Галерейн сан хөмрөгөөс дээжлэн нийт 100 гаруй биет үзмэрүүд дэлгэгдэж байна.
Түүнчлэн буган чулуун хөшөө тэдгээрт холбогдох гэрэл зургийн Монголын Үндэсний музейн Эрдэм шинжилгээний ажилтан Ч.Баяндэлгэр, Ж.Баярсайхан (Ph.D), ШУТИС-ийн багш С.Бат-Эрдэнэ (Ph.D) нарын бүтээлээс дэлгэлээ.
Үзэсгэлэн 2023 оны арваннэгдүгээр сарын 15-наас 2023 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр хүртэл Монголын Үндэсний музейд үргэлжилнэ.