“Эрдэнэс Тавантолгой” ХК өнөөдөр Монголын Хөрөнгийн биржээр 25 багц буюу 160 мянган тонн коксжих нүүрс арилжжээ.
Арилжаанд хоёр худалдан авагч оролцон, тонн тутмыг нь 138 ам.доллароос эхлэн дуудаж, 140 ам.долларт хэлцэл хийсэн байна. Тус компани энэ оны 2 дугаар сарын 9-нөөс эхлэн 59 удаагийн арилжаагаар 1,001.6 сая ам.долларын үнэлгээ бүхий 8 сая тонн нүүрсийг Монголын Хөрөнгийн биржээр борлуулаад байгаа.
Монголын Хөрөнгийн биржээр нүүрсний цахим арилжаа зохион байгуулснаас хойш 11.1 сая тонн нүүрсийг арилжаалснаас 8 сая тонн буюу нийт арилжааны 72 орчим хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК дангаараа арилжсаныг тус компани мэдээлэв.
Сэтгэгдэл (1)