Лхагва гарагт Улаан тэнгист Йеменээс гаралтай гэж таамаглаж буй нисгэгчгүй онгоцыг АНУ-ын байлдааны хөлөг онгоц сөнөөсөн гэж АНУ-ын хоёр албаны хүн мэдэгдэв. Арлей Берк ангиллын удирдлагатай пуужин устгагч USS Thomas Hudner лхагва гарагт Йеменээс гарсан нисгэгчгүй онгоцтой тулгарсан байна.
Уг нисгэгчгүй онгоц хөлөг онгоц руу чиглэн явсан гэж батлан хамгаалахын албаны хүн CNN агентлагт мэдэгдэв. Хаднер онгоцыг зорьсон бай биш гэж албаныхан мэдэгдэв. "Хаднерийн багийнхан АНУ-ын ажилтнуудын аюулгүй байдлыг хангахын тулд нисгэгчгүй онгоцыг устгасан. АНУ-ын талаас ямар нэгэн хохирол учраагүй, хөлөг онгоцонд гэмтэл учруулаагүй" гэж мэдэгдэлд дурджээ.
Ройтерс агентлаг хамгийн түрүүнд нисгэгчгүй онгоцыг устгасан гэх мэдээллийг олон нийтэд цацсан. Энэ бүс нутагт Ираны дэмжлэгтэй зэвсэгт хүчнийхэн байдаг.
Л.Сайнаа