Колумбын Байгаль орчин, тогтвортой хөгжлийн сайдын пүрэв гарагт хийсэн мэдэгдлийн дагуу Пабло Эскобарын алдарт "кокаин хиппос" гэгддэг усны үхрүүдийг устгахаар болжээ.
Колумбын засгийн газраас одоогийн байдлаар 169 толгой малтай гэж мэдэгдээд байгаа энэ сүрэг нь Эскобарын чамин амьтдын хувийн цуглуулгын нэг хэсэг болох нэг эрэгтэй, гурван эмээс бүрдсэн анхны популяциас маш хурдан үржсэн сүрэг юм.
1993 онд Эскобарыг нас барсны дараа эрх баригчид цуглуулгад багтсан бусад амьтдын ихэнхийг нүүлгэн шилжүүлсэн боловч хиппосыг биш, учир нь тэднийг тээвэрлэхэд хэтэрхий хэцүү байсан. Байгалийн ямар ч махчин амьтдаас ангид, өсөн нэмэгдэж буй уг сүрэг нь байгаль орчны сорилттой нүүр тулаад байна. Сайдын мэдэгдэлд Хэрэв тэднийг хянах, арга хэмжээ авахгүй бол 2035 он гэхэд тоо толгой нь 1000 болж өсөх магадлалтай" гэж мэдэгдэлд дурджээ.
2021 онд эрдэмтэд урт хугацааны сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэхийн тулд хиппосыг устгахыг зөвлөсөн боловч бусад эрдэмтэд амьтдын эрүүл мэндэд санаа зовниж байгаа тул кастрация хөтөлбөр хэрэгжүүлэхийг уриалж байна. 2011-2019 оны хооронд дөрвөн эрэгтэйг кастрит хийж, хоёр эмэгтэйг ариутгасан боловч энэ нь тэдний хөгжлийг удаашруулсангүй. Тэднийг жирэмслэхээс хамгаалах арга хэрэглэх нь мөн адил үр дүнгүй байв. Мөн тэдний зарим хэсгийг Энэтхэг, Филиппин, Мексик рүү нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд одоогоор 60 тоо толгойг Энэтхэг рүү илгээхээр ажиллаж байгаа гэнэ.
Тус улсын засгийн газар тэдний үржлийг зогсоох арга хэрэглэх болсон нь хурдацтай өсөн нэмэгдэж буй сүргийг нөгөө утгаараа хөнөөж буй хэрэг гэж олон нийт шүүмжилж буй.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)