Хятад улс дэлхийн хамгийн дэвшилтэт интернет сүлжээг нэвтрүүлж эхэлсэн байна. Энэ нь одоогийн сүлжээнээс хэд дахин хурдан ажиллах ажээ. Секундэд 1.2 терабит хурдлах чадалтай уг сүлжээ нь нэг секундэд 150 киноны өгөгдлийг дамжуулахад хангалттай хурдан байх болно гэж Хятадын технологийн үйлдвэрлэгч Huawei мэдэгдэв.
Эдгээр нь энгийн хэрэглэгч, айл өрхөд зориулагдсан гэхээсээ илүүтэйгээр бизнесүүдэд өргөн нөлөө үзүүлж, мэдээллийг хурдан дамжуулах, хувьцааны арилжааны давуу тал болон үндэсний аюулгүй байдлын бусад үр дагавартай.
Энэ долоо хоногт хийсэн хэвлэлийн бага хурал дээр Huawei болон China Mobile компани Бээжингийн Цинхуа их сургууль, Хятадын засгийн газраас санхүүжүүлдэг боловсрол, судалгааны сүлжээ болох Cernet-тэй хамтран тус улсын шинэ үеийн үндсэн сүлжээг албан ёсоор эхлүүлсэн нь энэ. Суурь сүлжээ гэдэг нь интернетийн урсгалыг газарзүйн өөр өөр байршилд шилжүүлдэг сүлжээний дэд бүтэц бөгөөд 5G болон цахилгаан тээврийн хэрэгсэл зэрэг технологиос хамааралтай.
Шинэ сүлжээ нь Бээжин болон өмнөд нутгийн хооронд 1800 миль урт шилэн кабелиар дамжих ажээ. Гэвч өргөн уудам газар нутагтай тус улсын бүх хэсэгт хүрэх эсэх нь одоогоор тодорхой бус байна.
Л.Сайнаа