Израиль болон Газын бүс нутаг яг одоо өглөөний 05:00 цаг өнгөрч байна. Израилийн цэргүүд Газын хамгийн том эмнэлэгт ажиллагаа явуулж байгаа тухай дэлхийн томоохон хэвлэлүүд иш татав.
Газын эргэн тойронд олон хоног үргэлжилсэн бөмбөгдөлт, ширүүн тулааны дараа Изриалийн цэргийнхэн анх удаагаа Аль-Шифа буюу Газа дахь хамгийн том эмнэлэгт шууд нэвтэрч байгаа нь энэ юм.
Орон нутгийн цагаар шөнийн 02:00 цагийн дараахан тус улсын арми ХАМАС-ын эсрэг нарийн зорилтот ажиллагааг шөнө дунд зарлав. Израилийн цэргүүд эмнэлгийн гадна байрлаж байсан. Хэр их цэрэг байршуулсан нь тодорхойгүй байгаа. Мөн тус гүйцэтгэх ажиллагааны гол зорилго тодорхойгүй байна.
Гэсэн хэдий ч Израиль тус эмнэлгийг ХАМАС бүлэглэлийн бааз болгон ашиглаж байсан гэж үзэж буй бөгөөд тус бүлэглэлийн үйл ажиллагааны баазыг эмнэлгийн дор байгаа гэж байнга маргасаар ирсэн. Мягмар гарагт АНУ анх удаа эдгээр мэдэгдлийг баталгаажуулсан өөрийн тагнуулын албатай гэдгээ мэдэгдэв. Тэд ХАМАС болон Палестины өөр нэг зэвсэгт бүлэглэл болох Исламын Жихадын зэвсгийн агуулах байгаа ч гэдэг.
ХАМАС эдгээр мэдэгдлийг байнга няцааж, АНУ-ын тагнуулын худал мэдээлэл нь Израильд эмнэлэг рүү дайралт хийх "ногоон гэрэл" асааасан гэж мэдэгдэв. Израилийн зүгээс ХАМАС-ын эрх баригчдад эмнэлгийн үйл ажиллагаа зогсох ёстойг 12 цагийн турш анхааруулсан гэж мэдэгдсэн ч эмнэлэг үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн хэвээр байгаа. Үүний хүрээнд Израилийн тал энгийн номхон иргэдэд хохирол учруулахгүй гэж амласан байна.
Л.Сайнаа