БАРИМТ 1
Д.Жавзандорж хамба нь 1980 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төржээ.
БАРИМТ 2
Тэрбээр 1991 онд Сүхбаатар аймгийн Бурхан шашинтны төв Эрдэнэмандал хийдэд лам болж, бурхны ном үзэж эхэлсэн байна.
БАРИМТ 3
Үүний дараа Улаанбаатар хотод ирж Зүүн хүрээ Дашчойлин хийдэд шавилж, Буддын гүн ухаанд суралцаж эхэлжээ.
БАРИМТ 4
1998 оноос эхлэн 2005 он хүртэл тасралтгүй 8 жил Энэтхэгийн Гомон дацанд Буддын гүн ухааны номонд суралцсан байна. Үүнээс хойш ч мөн ихэнх цагаа Энэтхэгт Буддын гүн ухааны номонд суралцахад зарцуулсан байна.
БАРИМТ 5
Түүний хувьд 2018 онд лхаарамба цол хүртсэн бөгөөд Ардын хувьсалаас хойш Монголын анхны лхаарамба цолтон болсон аж. Лхаарамба гэдэг нь Төвдийн Лхас хотод сурсан эрдмээ хамгаалж ном хаялцсан ламыг хэлдэг аж.
БАРИМТ 6
Д.Жавзандорж лхаарамбын шалгалтад дөрвөн жил тэргүүлж, хоёр жил дэд байрт шалгарч цолоо авчээ.
БАРИМТ 7
Харин 2019 оноос Монголдоо ирж шашин номын хэрэг, сүсэгтэн олон, цаашлаад нийгмийн сайн сайхны төлөө хөдөлмөрлөх зорилт тавин ажиллаж эхэлжээ.
БАРИМТ 8
Түүнийг сүсэгтэн олон "Монгол багш" хэмээн хүндэтгэдэг.
БАРИМТ 9
Энэ оны эхээр Энэтхэгийн Гоман дацангийнхаа нууц тарнийн шалгалтыг амжилттай өгч, төгсгөлийн зэргийн шалгалтдаа тэргүүлсэн байна.
БАРИМТ 10
Д.Жавзандорж лхаарамба нийгэмд чиглэсэн буддын ном сургаал, бясалгал, сургалт, танин мэдэхүй, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Сумади Гирди" НҮТББ-ыг байгуулсан, мөн соён гэгээрүүлэх чиглэлийн айлдвар бичлэг түгээж, ёс суртахууны лекц хичээлүүд нь олонд хүрсэн нэгэн юм.
Сэтгэгдэл (19)