Сарын хугацаанд хаалттай байсан Чингис хаан Үндэсний музей өнөөдрөөс эхлэн ажиллаж байна. Тус музейн хамт олон "Үзмэрээ баяжуулж, үзэгчдэд илүү тав тухтай байдлаар дахин үүд хаалгаа нээж байна" хэмээсэн. Мөн өнөөдөр /2023.11.14/ тус музейд “Жаргал продакшн”-тай хамтран бүтээсэн их эзэн Чингис хааны тухай Монголын анхны 3D cinematic бүтээл музейн виртуал өрөөнд нээлтээ хийх юм.
Монгол бахархлын өдөр буюу бүх нийтийн амралтын өдрөөр Чингис хаан Үндэсний музейг зорих иргэдэд зориулан үнийн мэдээллийг хүргэж байна.
Үнэ тариф
-Хүүхэд 0-16 нас /Монгол Улсын харьяат 16 хүртэлх насны хүүхэд/: Үнэгүй
-Ахлах анги 17-18 нас: 15000 төгрөг
-Оюутан /бакалавр түвшин/: 15000
-Том хүн: 30000 төгрөг
-Ахмад настан /Ахмад настны тухай хуулийн 3.1-т заасанчлан Эр 60 наснаас, эм 55 наснаас дээш/: 15000 төгрөг
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэн /Үнэмлэхтэй/: 15000 төгрөг
-Гадаадын иргэн: 30000 төгрөг
-Гадаад хүүхэд: 15000 төгрөг
Музей 17.00 цагт хаах бөгөөд 16.00 цагаас сүүлийн үзэгчийг авах юм.
Сэтгэгдэл (1)