Төрийн шагналт Б.Шаравын “Чингис хаан” хэмээх хоёр бүлэг зургаан үзэгдэлт дуурийг анх 2003 оны тавдугаар сарын 3-ны өдөр олны хүртээл болгож байв. Тэр цагаас хойш 20 дахь жилдээ үзэгчдийн сонорыг мялаах гэж байна. Тодруулбал, энэ сарын 18, 19-нд “Чингис хаан” дуурийг УДБЭТ-ын уран бүтээлчид тайзнаа дахин амилуулна.
Уг дуурийн цомнолыг Ардын уран зохиолч П.Бадарч бичсэн бол удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, найруулагчаар Ч.Найдандорж, ерөнхий зураачаар Ардын зураач Ч.Гунгаасүх нар ажиллажээ.
Их Чингис хааны 1171-1189 он хүртэлх амьдрал, эв нөхөрлөл, тэмцэл тулалдааныг үзүүлжээ. Чингис хаан бага балчир насандаа өнчрөл, хагацал, зовлон зүдгүүр, бусдад басамжлагдах, доромжлогдох, баригдах тавигдахын бэрхийг үзсэн ч эх Өүлэний сургаал, өөрийн хатан зориг, мохошгүй тэмцэл, ухаанаараа Их гүрнээ байгуулж, хамаг Монгол Улсаа сэргээн мандуулж, Их тулгар төрийг байгуулсан тухай дуурь юм.
Сэтгэгдэл (1)