Канадын загварын магнат асан Питер Найгард бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ. Түүний тэргүүлдэг компанийн таван эмэгтэй түүнийг компанийнхаа төв байранд хувийн унтлагын өрөөндөө биед нь халдсан гэж мэдүүлсний дараа бэлгийн хүчирхийллийн дөрвөн зүйл ангиар гэм буруутайд тооцогджээ.
Торонтогийн тангарагтны шүүх таван өдрийн турш хэлэлцсэний эцэст ням гаргийн үд дунд шийдвэрээ гаргасан байна. Өдгөө 82 настай Нигард бэлгийн хүчирхийлэл үйлдсэн таван зүйлийн нэг, албадан хорих нэг хэрэг үйлдсэнг шүүхээс цагаатгажээ.
Зургаан долоо хоног үргэлжилсэн шүүх хурлын үеэр 1980-аад оноос 2000-аад оны дунд үе хүртэл түүнийн бэлгийн хүчирхийллийн золиос болсон нэр бүхий таван эмэгтэйн мэдүүлгийг сонссон байна. Прокурорууд Нигард эмэгтэйчүүдтэй нийгмийн орчинд уулзаж, Торонто дахь хувцасны эзэнт гүрэн гэгддэг загварын компанийнхаа төв байранд урьсан гэж мэдэгджээ.
Мэдүүлгээс харахад бүх хэрэг явдал түүний унтлагын өрөөнд өрнөсөн. Өрөөнд ор, телевизор, жакузи байсан. Прокурорууд хаалганууд нь бариулгүй, түгжээг нь тэр өөрөө хянадаг байсан гэж мэдэгджээ.
Л.Сайнаа