Цагдаа нар Лос Анжелес хотын гудамжинд байрлах хогийн савнаас нэгэн бүсгүйн цогцсыг олжээ. Уг хэрэгт хохирогчийн нөхрийг нь сэжиглэн баривчилсны дараа сураггүй алга болсон эмэгтэй болон түүний эцэг эхийг эрэн хайж байгаа ажээ.
37 настай Мэй Ли Хаскелл, 71 настай Гаошан Ли, 64 настай Янсиан Ван нар сураггүй алга болсон. Эмэгтэй биеийг хийсэн цүнх олсоны дараа цагдаа нар нөхөр болох 35 настай Самуэл Хаскеллыг баривчилсан гэж Лос-Анжелесийн цагдаагийн газар мэдэгдэв.
Мэй Ли Хаскелл, Сэмюэл Хаскелл нар гурван хүүхэдтэй. Офицерууд лхагва гарагт гэрт нь очиход цагдаа нар байрнаас цус болон бусад нотлох баримт олсон гэж CNN-ийн салбар KABC мэдээлэв.
Сэжигтэн хоёр сая ам долларын барьцаатайгаар батлан даалтад гарсан бөгөөд ирэх лхагва гарагт шүүх хуралд оролцоно.
Хаскелл бол Кэти Ли Гиффорд, Вупи Голдберг, Долли Партон, Жорж Клуни болон бусад хүмүүсийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Эммигийн шагналт продюсер, Холливудын агент Сэм Хаскеллийн хүү юм. Хүүхдүүдийг ар гэрийнхэн нь асарч байгаа гэж цагдаагийн газраас мэдээллээ.
Л.Сайнаа