ХАМАС бүлэглэл даваа гарагийн орой Газын зурваст Франц-Израиль гаралтай залуу эмэгтэйг барьцаалж байгаа бичлэг олон нийтэд тарлаа. Бичлэгт 21 настай Миа Схем гартаа гэмтэл авсан байгааг харуулжээ.
Энэ бол ХАМАС Газад барьцаалагдсан хүмүүсийн талаар гаргасан анхны бичлэг юм. Израилийн эрх баригчид Газын зурваст 199 хүн хоригдож байгаа гэж үзэж байгаа бол ХАМАС-ын төлөөлөгч даваа гарагт хэлэхдээ, дор хаяж 200-250 хүн Газад хоригдож байгаа гэв.
ХАМАС бүлэглэлийн холбоотон зэвсэгт бүлэглэл болох Аль-Кассамын бригадын төлөөлөгч өмнө нь тус бүлэглэл барьцааны хүмүүсийг хамгаалах үүрэг хүлээсэн бөгөөд "газар дээр боломж гарвал" гадаадын иргэншилтэй барьцаалагдсан хүмүүсийг суллана гэжээ.
Схемийн ээж Керен Схем дээрх бичлэгийг үзэхээсээ өмнө охиноо амьд байгаа гэж найдаж байсан гэжээ. Тэрбээр Израилийн 12 дугаар сувагт "Миний гүнж, миний хүүхэд амьд байна. Би юу ч мэдэхгүй, түүнийг амьд байгаа гэж найдаж байсан" хэмээв.
Керен Схем 10-р сарын 7-нд ХАМАС-ын халдлагын тухай мэдээлэл цацагдаж эхэлсний дараа охиноо хулгайлагдсан гэж үзэж байгаа юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (11)