"Монгол дугаар зуун" гэх шүлгийн наадам Монгол Улсад зохион байгуулагдсан билээ. Тус наадмын өргөмжлөл дээр "Тэргүүн шагнал" хэмээн монгол бичгээр бичсэний ард хятад ханзаар үг бичсэн байгаа нь олны дунд шүүмжлэл дагуулаад байна.
Тэгвэл тус наадмын ерөнхий шүүгчээр ажилласан Тал бичээч буюу Д.Жаргалсайхан тайлбар өглөө.
Тэрбээр "Тайлбарлахгүй бол буруу зүгт хандах юм шиг санагдаад өөрийн үзэл бодлыг илэрхийлж байна. Монгол дугаар зуун наадамд Өвөр Монгол, Буриад зэрэг уран бүтээлчид оролцсон. Ханз үсэгний тухайд, тэгж их дэвэргэх шаардлагагүй. Ер нь бичгийн соёлыг ингэж яримгүй. Учир нь Монголын нууц товчоо гэх бидний түүхэн сурвалж бичгийн эх хувилбар нь ханз үсгээр байдаг. Манай бичгийн мэргэд бүгд мэдэж буй.
Наадам сайхан болсон. Торгууд аялагаараа, язгуурын монгол аялгуугаар гээд бүгд өөр өөрсдийн аялгаар шүлгээ уншсан. Бичиг соёл бол хил хязгааргүй зүйл. Бид ямар хэлээр бичснийг үл тоон номын утга агуулгыг ойлгож уншдаг хүмүүс.
Тэр өргөмжлөлийг Өвөр Монголчууд бэлдэж ирсэн. Тэр шагналаа л гаргаж өгсөн. Би ч тийм шагнал авч л байсан. Жижигхэн зүйл дээр буруу явна уу гэсэн эмзэглэл байна" гэлээ.
М.Дэвээ
Сэтгэгдэл (1)