Өнгөрсөн 24 цагийн дотор Израилийн цэргийнхэн Газын зурвас руу хийсэн агаарын цохилтын улмаас ойролцоогоор 254 хүн амиа алдаж, 562 хүн гэмтэж бэртсэний дийлэнх нь эмэгтэйчүүд, хүүхэд байна гэж ХАМАС-ын хяналтад байгаа Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба даваа гарагт мэдэгдэв.
Өнгөрсөн 10 хоногийн дотор Израилийн агаарын довтолгооноос болж 2778 хүн амиа алдаж, 9938 хүн шархадсан гэж Газын зурвас дахь Палестины Эрүүл мэндийн яам өмнө нь мэдээлсэн.
Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч нурангин дор 1200 хүн ор сураггүй алга болсон, түүний дотор 500 гаруй нь хүүхэд гэж мэдээллээ. Түүний дотор мөн олон тооны оюутан, сурагчид багтана.
Мэдэгдэлд, 10 дугаар сарын 7-ноос хойш агаарын цохилтоор 3731 орон сууцны барилга, 10 мянга гаруй орон сууцны барилга бүрэн сүйдэж, тус зурвас дахь 18 сургууль ноцтой эвдэрсэн байна.
10 дугаар сарын 9-нд Израилийн Батлан хамгаалахын сайд Газын зурвасыг "бүрэн бүслэх" тушаал өгч, тус улсын 2 сая хүн амд цахилгаан, хоол хүнс, ус, түлшний нийлүүлэлтийг зогсоов. Үүнээс хойш долоо хоногийн дотор Газачууд Израилийн арми агаараас байнга бөмбөгдөж, орон сууцны барилгуудыг сүйтгэж , тусламжийн ажилтнууд болон бусад энгийн иргэдийг хөнөөх бодлого хэрэгжүүлж буй тухай мэдээлсэн. Эгэл жирийн иргэд нүүлгэн шилжүүлэх тусгай замаар зугтаж байгаад амь үрэгджээ. Израиль Газын зурвастай хиллэдэг боомтуудаа хааж, Египеттэй хийх Рафах боомтууд мөн Израилийн агаарын довтолгооноос болж хаагдсан тул Газын оршин суугчид тулаан болж буй бүс нутгийг орхин явах боломж болсон юм.
Л.Сайнаа