Австрали улсын харилцааны холбооны хамгийн том компаниудын нэг Отпусын сүлжээ өнгөрөгч арваннэгдүгээр сарын 8-нд тасарсны улмаас улс даяар олон сая иргэд 12 цагийн турш гар утас, интернэт ашиглах боломжгүй болов. Улсдаа хоёрт ордог тус компанид ийм доголдол учирснаас 10 сая гаруй хүн, ажил үйлчилгээ холбоо харилцаагүй болж, хохирол амссан байна.
Нийтдээ ойролцоогоор 12 цагийн турш сүлжээ тасарсан нь Австралийн түүхэнд урьд өмнө тохиож байгаагүй үйл явдал ажээ. Ингэснээр зам тээврийн хөдөлгөөнд гацаа үүсэж, эмнэлгүүдийн утасны шугам тасарч, төлбөр тооцооны системүүд ажиллагаагүй болсон гэнэ.
Үүрийн 4 цагаас тасарсан энэ сүлжээний тасалдал гадны нөлөө буюу кибер халдлагаас шалтгаалсан гэж үзэх үндэслэл одоогоор байхгүй, техникийн шалтгаантай байх гэдэг үүднээс нарийвчилсан шалгалтын ажиллагаа үргэлжлүүлж байгааг компанийн зүгээс мэдэгдээд байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)