ЭШЛЭЛ 1
Монгол Улсад төмөр зам үүссэнээс хойш 70 жилийн хугацаанд ердөө ганцхан төмөр замтай байсан.
ЭШЛЭЛ 2
2019 -2023 онд шинээр 905 км төмөр зам барьж, Монгол Улсын төмөр замын сүлжээ нийт 2.020 км болон өргөжөөд байна.
ЭШЛЭЛ 1
Бидний урд хойд хөрш, Ази Европ, цаашлаад далайд, дэлхийд гарах гол гарц бол төмөр зам.
ЭШЛЭЛ 4
2023 оны байдлаар шинэ төмөр замуудын туршилтын тээвэрлэлтүүдийг эхлүүлж, 37.7 сая ачаа тээвэрлэхээр төлөвлөн ажиллаж байна. Мөн 2023 оны эхний 10 сарын байдлаар төмөр замаар 3.6 сая тонн транзит ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 39%-иар өссөн үзүүлэлттэй байна.
ЭШЛЭЛ 5
Монгол Улс саяхныг хүртэл БНХАУ-тай төмөр замаар Замын-Үүд-Эрээн гэсэн ганцхан боомтоор холбогдож байлаа. Тэгвэл өнөөдөр Шивээхүрэн-Сэхэ, Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнхатавч боомтуудыг шинээр холбох ажлыг амжилттай эхлүүлж Хятадын талтай тохирч чадлаа.
ЭШЛЭЛ 6
Бид төмөр замын таван шинэ гарцтай болж, хил холболтын төмөр замууд баригдаж, шинэ гарцууд нээгдсэнээр 2030 он гэхэд төмөр замын хүчин чадал жилд 180 сая тонн болж нэмэгдэнэ.
ЭШЛЭЛ 7
Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замаас ашиглалтад орсноор бүс нутгийн уул уурхайн бүтээгдэхүүн эдийн засгийн эргэлтэд орж тээвэрлэлтийн хүчин чадал 25-30 сая тонноор, Арцсуурь-Нарийн сухайт-Шивээхүрэн чиглэлийн 1255 км төмөр зам жилд 25-30 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой.
ЭШЛЭЛ 8
Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн 431 км төмөр замын төсөл нь концессоор хэрэгжих бөгөөд “Монголын төмөр зам ТӨХК”-ийн оролцоотой төслийн зориулалттай “Сайншанд-Баруун-Урт-Хөөт төмөр зам” ХХК хэрэгжүүлнэ.
ЭШЛЭЛ 9
Улаанбаатар-Хархорин чиглэлийн 384 км төмөр замын төслийг хэрэгжүүлнэ. Энэхүү төслийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах, барьж байгуулахад хөрөнгө оруулж хамтран ажиллах бүрэн боломжтой.
ЭШЛЭЛ 10
Төмөр замын урт 2661 км-ээр нэмэгдэж, Монгол Улсын төмөр замын нийт сүлжээний урт 4680 км болж 4 дахин өргөжиж, Эрээнцав-Бичигтийн зүүн коридор, Арцсуурь-Шивээхүрэнгийн баруун коридоруудтай болж, нийт эдийн засгийн 3 коридортой болно.
ЭШЛЭЛ 11
Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав гэсэн төмөр замын 3 боомттой байгаа бол бодлого хэрэгжсэнээр Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Ханги боомтууд төмөр замаар холбогдож нийт 7 төмөр замын боомттой болно. Энэхүү төслүүд хэрэгжсэнээр Монгол Улсын төмөр замын тээвэрлэлтийн хүчин чадал 180 сая тонн буюу 5 дахин өснө.
ЭШЛЭЛ 12
Өнөөгийн байдлаар тээвэрлэж буй 3.4 сая тонн транзит ачааг 40 сая тоннд, тээвэрлэж буй 8.2 сая тонн экспортын ачааг 80 сая тонн-д хүргэнэ.
ЭШЛЭЛ 13
БНХАУ-ын зөвхөн Тяньжин боомтоор бус Хуанхуа, Цинхуандао, Жинжоу, Инкоу, Далянь, Дандун, Ляньюунганг зэрэг далайн боомтуудаар, ОХУ-ын Алс дорнодын Ванино, Восточный, Находка, Владивосток, Посьет, Зарубино зэрэг далайн боомтуудтай холбогдох боломж бүрдэнэ.
ЭШЛЭЛ 14
Цаашлаад Энэтхэгийн далайн Карачи, Бандар Аббас далайн боомт, Турк улсын Истанбул боомтоор дамжин Европын улсуудын боомтод хүрэх боломжтой болно. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нар “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг баталсан.
ЭШЛЭЛ 15
Энэ нь далайд гарцгүй манай орны хувьд, Ази, Европ тивийг холбосон хамгийн дөт замнал бүхий газарзүйн байршлын давуу талаа ашиглан, тээврийн сүлжээгээ өргөжүүлж, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх, дэлхийн худалдаа, эдийн засгийн сүлжээнд идэвхтэй оролцох, улсын эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахад чухал нөлөө үзүүлэх юм.
ЭШЛЭЛ 16
Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсын Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлоготой уялдуулан баруун коридорыг ОХУ-ын Курагино-Кызыл-Цагаан Толгой боомтоос Монгол Улсын Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн боомтоор дамжин БНХАУ-ын Сэхэ-Далайхөв узен хүрэхээр төлөвлөөд байна.
ЭШЛЭЛ 17
Бид урд хойд хөрш, Ази Европыг холбосон төмөр замын 3 коридортой болсноор бүс нутгийн тээвэр логистикийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулж чадна.
ЭШЛЭЛ 18
Манай хоёр хөрш болох БНХАУ, ОХУ-ын худалдаа жилээс жилд өсөж мөдхөн нэг жилд 200 тэрбум ам долларт хүрэхээр байна. Цаашдаа тээврийн эрэлт хэрэгцээ улам бүр өссөөр байхыг харуулж байна.
ЭШЛЭЛ 19
Бидний барихаар төлөвлөсөн төмөр замын зүүн коридор нь ОХУ-ын Борзя-Соловьевск боомтоос Монгол Улсын Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт боомтоор дамжин БНХАУ-ын Зүүн хатавч-Улаанхад- Чаоянаар дайран Жинжоу, улмаар Лянюунган далайн боомтуудад хүрэхээр төлөвлөж байна.
ЭШЛЭЛ 20
Сүүлийн 2 жилд Монгол Улсаас БНХАУ руу хийх экспортын хэмжээ огцом нэмэгдсээр байна.
ЭШЛЭЛ 21
Евроазийг холбосон коридоруудын тээвэрлэлтийн үзүүлэлтийг дараах графикаас харахад нийт транзит ачааны 29 хувийг Манжуур боомтоор, 27 хувийг Хоргос боомтоор, 20 хувийг Алашанкоу боомтоор, 19 хувийг Замын-Үүд, Cүйфэнхө боомтоор тээвэрлэж байна.
ЭШЛЭЛ 22
Монгол Улсын төмөр замын салбарт хэрэгжүүлж буй төслүүд бүрэн хэрэгжсэнээр манай улсын нийт 13 аймаг төмөр замын дэд бүтцэд холбогдож, нийт 4680 км урт үндэсний төмөр замын сүлжээтэй болж, ашигт малтмалын 230 орчим орд газар эдийн засгийн эргэлтэд орох, төмөр замаар нийт 180 сая.тн хүртэлх ачаа тээвэрлэх, шинээр 13,0 мянган байнгын ажлын байр, 20-30 мянган түр ажлын байр бий болох, дэд бүтэц дагасан томоохон суурьшлын бүсүүд бий болж хөгжих олон талын ач холбогдолтой.
ЭШЛЭЛ 23
Бүс нутгийн хувьд Монгол Улсын баруун зүүн төмөр замын шинэ коридор бий болсноор жилд тус бүр нь 25-30 сая тонн ачаа тээвэрлэх бөгөөд үүний 10-15 сая тонн нь транзит ачаа тээвэр байх боломжтой.
ЭШЛЭЛ 24
Орчин цагт тээвэр нь олон улсын харилцааны нэгэн чухал гүүр болж, тогтвортой хөгжье гэвэл тээвэр логистикоо хөгжүүлэх ёстой.
Сэтгэгдэл (4)