“My Sister’s Keeper”, “CSI Miami” киноны дүрээр алдаршсан жүжигчин асан Эван Эллингсон 35 насандаа таалал төгсөв. Сан Бернардино тойргийн Шерифийн хэлтсийн шүүх шинжилгээний хэлтсийн цахим бүртгэлд дурдсанаар Эллингсон ням гарагт нас баржээ.
Түүнийг Лос Анжелес мужаас зүүн тийш нэг цагийн зайтай орших Фонтана хотын унтлагын өрөөнд нь байхад олжээ. Үхлийн шалтгаан хараахан гараагүй байна.
Эллингсон 2009 онд гарсан “My Sister’s Keeper” киноны Жесси Фицжералын дүрд тоглосноороо алдартай. Эллингсон уг кинонд Абигаил Бреслин, Жейсон Патрик, Камерон Диаз нартай хамт тоглосон. Тэрээр 2001 онд "Айдас дотор амьдрах" телевизийн кинонд "Залуу Чак"-ын дүрд тоглож байв.
Хүүхдийн жүжигчний хувьд тэрээр 2004-2005 оны хооронд ABC телевизийн "Complete Savages" sitcom-ийн 19 ангид тоглосон бөгөөд Fox телевизийн "24" цувралын 6-р ангид Кифер Сазерлэндтэй хамт тоглосон. Эллингсон 2009 онд өгсөн ярилцлагадаа "Миний бага нас сайхан байсан" гэж хэлээд "Би дуртай зүйлээ хийх завгүй байсан. Би жүжиглэх хүсэл тэмүүллээ эрт олсон учраас харамссангүй” гэжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)