Д.Баттөмөрийн найруулсан “Трио” уран сайхны кино олон улсаас 19 дэх шагналаа хүртлээ. Тодруулбал, АНУ-д болж буй “Free Speech Film” олон улсын кино наадамд оролцож, шилдэг зургаан киноны нэгээр шалгарчээ. Энэ бол "Трио" киноны олон улсын 19 дэх шагнал юм.
Дээрх кино наадамд 48 орны хүний эрхийн чиглэлээр хийсэн дэлгэцийн бүтээлүүд өрсөлдөж байна.