Дэлхийн нэрт хөгжмийн зохиолч Ж.Вердийн мэндэлсний 210 жилийн ойг тохиолдуулан алдарт “Аттила” дуурийг Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид анх удаа концерт хэлбэрээр тоглосон байна.
Тодруулбал, өнгөрсөн амралтын өдрөөр тус дуурийг тоглох бөгөөд театрын найрал дуу, симфони оркестрын хөгжимчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон байна. Энэхүү концертын найруулагчаар Б.Мэндбаяр ажилласан бол Ц.Тэлмүүн-Очир удирдав. Харин гол дүрийг Э.Бумхүү, Б.Энхнаран, Б.Батжаргал, Э.Отгонбат, Г.Шижирболд, Б.Алтанхуяг нар амилуулжээ.