2024 оны төсвийн тухай хуулийн төслийг есдүгээр сарын 29-ны өдөр Сангийн сайд Б.Жавхлан УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан билээ. Ирэх оны төсөв нь Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх боломж бүхий онцлог төсөв болж байгаа аж. Бид өмнөх дугаартаа ерөнхий мэдээлэл болох Засгийн газрын тусгай сангуудад хэдэн төгрөгийн төсөв хуваарилсныг хүргэсэн билээ.
Харин энэ удаад Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлд Засгийн газрын тусгай сан болох Боловсролын зээлийн санд хэдэн төгрөг хуваарилсныг хүргэе.
Засгийн газрын Боловсролын зээлийн сан, Нийгмийн даатгалын зээлийн сан, Соёл урлагийг хөгжүүлэх сан, Эрүүл мэндийн даатгалын сан зэрэг нийт 20 гаруй сан бий. Тэгвэл ирэх жил дээрх 20 санд нийт 10 тэрбум 135 сая 800 мянган төгрөгийн зардал санхүүжүүлэхээр төлөвлөжээ.
Үүний 126.3 тэрбум төгрөгийг Боловсролын зээлийн санд зарцуулахаар тусгажээ.
Одоогийн байдлаар Боловсролын зээлийн сангаар суралцаж буй 1497 хүн бий. Үүнээс 97,5 хувь буюу зээл авсан 1308 суралцагч, 2,4 хувь буюу тэтгэлэг авсан 189 суралцагч байна.
Нийт суралцагчдын суралцсан улс орнуудыг авч үзвэл АНУ, Австрали, Англи, Бельги, Шинэ зеланд, Болгарт дийлэнх хувь нь суралцаж буй аж.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)