“GangBay” хамтлаг энэ сарын 11-ний өдөр “Crocus Event Hall”-д ”What Color Is Love” бие даасан тоглолтоо зохион байгуулна. Энэ хүрээнд “Хайр ямар өнгөтэй вэ” аяныг эхлүүлжээ. Тодруулбал, хүмүүсийг бие биенээ хайрлаж, хүнлэг энэрэнгүй байхыг сануулж буй нөлөөллийн аян юм.
Бусдад хайр түгээх зорилготой тухайн аянд урлаг, соёлын алдартнууд, уран бүтээлчдийг нэгдэхийг хамтлагийн зүгээс уриалсан байна. Энэ сарын 11-нд болох тоглолтоос олсон орлогын тодорхой хувийг сайн үйлсэд зориулах аж.