Долоо хоног бэлтгэл хийсний эцэст The Beatles хамтлаг пүрэв гарагт өөрсдийн "эцсийн дуу" хэмээгдсэн дуугаа олон нийтэд толилуулахаар болжээ. "Now and the will" нэртэй энэхүү уран бүтээлийг 1978 онд Жон Ленноны анхлан бичиж үлдээсэн бөгөөд 45 жилийн дараа уран бүтээл болон тоглогдох гэж буй.
Битлзийн дөрвөл Леннон, Маккартни, Харрисон, Старр нарын түүх уг уран бүтээлд гарах ажээ. Тэд 1960 онд Английн Ливерпүүл хотноо хамтлагаа байгуулсан. 1962 онд анхны "Love Me Do" дуугаараа олонд танигдсан юм.
Их Британид "Now and the will" анхны тоглолтоо пүрэв гарагт GMT 14:00 цагт BBC Radio 2 болон 6 Music сувгаар олонд цацах ажээ. Үүний зэрэгцээ уг дуу нь Spotify, Apple Music, Amazon Prime Music зэрэг стриминг үйлчилгээнүүдэд байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлснээр уг уран бүтээл тун удахгүй CD, винил болон кассет хуулбараар олны хүртээл болох юм. Мөн арваннэгдүгээр сарын 10-наас эхлэн энэ дуу нь The Beatles хамтлагийн Red and Blue шилдэг хит цомгуудын шинэчилсэн болон өргөтгөсөн хувилбаруудад багтах юм.
Л.Сайнаа