Гурван хүн мөөгөнд хордож нас барсан өнгөрсөн полдугаар сард Австрали улсад гарсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тухайн хэрэгтэй холбогдуулан нэгэн эмэгтэйг баривчилжээ.
Тэд долдугаар сард Викторийн Леонгата хотод гэр бүлийн үдийн хоол идсэнийхээ дараа бие нь мууджээ. Дөрөв дэх хүний биеийн байдал хүнд байдалтай эмнэлэгт хүргэгдсэн ч амь гарч чадсан байдаг. Тэднийг үдийн зоогонд урьсан Эрин Паттерсоныг пүрэв гарагт баривчилжээ. Түүнийг яллагдагчаар татаагүй. 49 настай Паттерсон өөрийгөө энэ хэрэгт гэм буруугүй гэдгээ баттай нотолж байгаа юм.
Викториягийн цагдаагийн газраас түүнийг мөрдөгчид байцааж байгаа бөгөөд гэрт нь нэгжлэг хийх тушаал гаргасан байна. Хүн амины хэргийн албаны байцаагч Дин Томас хэвлэлийн бага хурал дээр энэ хэргийн нарийн төвөгтэй байдлыг онцолж, "ирэх олон жилийн турш цуурайтаж магадгүй" эмгэнэлт явдал гэж тайлбарлав.
Паттерсон хуучин нөхрийн эцэг эх Гэйл, Дон Паттерсон нар үдийн хоолонд Гэйл Паттерсоны эгч Хизер Вилкинсон болон хүргэн ах Иан Вилкинсон нарын хамт оролцсон юм.
Л.Сайнаа