Японы цагдаа нар өнгөрсөн мягмар гарагт хүн барьцаалсан хэргээр 86 настай иргэнийг баривчилжээ. эхэрэг явдал шуудангийн газарт болсон байна. баривчилжээ. Цагдаа нар олон цаг үргэлжилсэн сөргөлдөөний дараа түүнийг Токиогийн ойролцоох Сайтама мужийн Вараби хотод саатуулсан гэж CNN агентлаг мэдээлэв.
Барьцаалагдсан хоёр эмэгтэйн нэгийг зэвсэгт этгээд өөрөө явуулсан бол хоёр дахь эмэгтэйг цагдаа нар хүч хэрэглэн чөлөөлсөн байна. Хоёр эмэгтэйн аль аль нь ямар нэг бэртэл гэмтэл аваагүй ажээ.
Японы NHK сувгийн мэдээлснээр хэрэгтнийг мөн өчигдөр өглөө Тода Чуо нэгдсэн эмнэлгийн гадна болсон зэвсэгт халдлагыг бас үйлдсэн гэж цагдаа нар сэжиглэж байгаа юм. Халдлагын үеэр нэг эмч, өндөр настай нэг өвчтөн хөнгөн шархадсан билээ.
Эмнэлэг болон түүний хүн барьцаалсан шуудангийн байр хоорондоо 2.5 км зайтай. Зэвсэгт этгээд эмнэлгийн халдлагын дараа мотоциклоор шуудангийн байранд ирснийг цагдаа нар нотолсон аж.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)