Боливийн мэдээллийн агентлаг (ABI) Израилийн ХАМАС бүлэглэлтэй өрнүүлж дайны нөхцөл байдлыг "Палестины ард түмний эсрэг үйлдсэн хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг" хэмээн дүгнэж, Боливи улс Израильтай дипломат харилцаагаа тасалж байна гэж мэдэгдэв.
Энэ шийдвэр мягмар гарагт гарсан бөгөөд Гадаад хэргийн дэд сайд Фредди Мамани болон Боливийн Ерөнхийлөгчийн зөвлөлийн сайд, түр гадаад хэргийн сайдын албыг хашиж буй Мария Нела Прада нар мэдэгдэв. Боливийн Ерөнхийлөгч Луис Арсе Палестинаас Болив улсад суугаа Элчин сайд Махмуд Элалванитай уулзсанаасаа хойш нэг өдрийн дараа ийм мэдэгдэл хийсэн байна.
Боливи мөн Газад хүмүүнлэгийн тусламж илгээхээр бэлтгэж байна гэж ABI агентлаг мэдэгдэв.
НҮБ-д суугаа Боливийн төлөөлөгч Диего Пари мягмар гарагт болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн яаралтай хуралдаан дээр өөрийн орны байр суурийг дахин илэрхийлж, "Тэд Палестины ард түмний эрхийн талд байна" гэжээ.
Үүний үр дүнд Боливийн ард түмэн, засгийн газар Израиль улсыг ард түмний амьдрал, олон улсын хууль, олон улсын хүмүүнлэгийн хуулийг үл хүндэтгэсэн улс гэж үзэж байгаа тул өнөөдрөөс эхлэн дипломат харилцаагаа таслах шийдвэр гаргасан. "гэж Пари хэлэв.
Л.Сайнаа