Аравдугаар сарын 07-ны өдөр Израилийн эсрэг халдлага үйлдсэн ХАМАС бүлэглэлийн дээд командлагч Газын зурвасын хойд хэсэгт байрлах дүрвэгсдийн хуаранд цохилт өгсний улмаас амиа алдсан гэж мэдэгдэв. ХАМАС уг мэдэгдлийг үгүйсгэв.
Жабаля дахь дүрвэгсдийн хуаранд хийсэн довтолгооэы улмаас олон тооны хүн амь үрэгдэж, гамшгийн хохирол учирсан гэж гэрч, эмч нар мэдэгдэв. Эмнэлгийн захирал олон хүн амиа алдсан гэж тооцоолжээ.
Сувилагч нар хэлэхдээ, эмнэлгийн байгууллага ачааллаа даахгүй байсны дээр тус довтолгооны улмаас шархадсан хүмүүс ихээр ирсэн нь тусламж үзүүлэхэд тун хүнд нөхцөлд хүргэжээ. Иорданы хаан АНУ-ын албаны хүмүүст " гал зогсоох" нь чухал гэдгийг онцлон тэмдэглэсэн бол Өмнөд Америкийн гурван улс Израильтай дипломат харилцаагаа тасалсан байна.
Үүний зэрэгцээ, НҮБ-ын Газад үйл ажиллагаа явуулдаг гол агентлагийн тэргүүн хэлэхдээ, НҮБ-ын олон байгууллага тусламжийг нэвтрүүлэхийн тулд хүмүүнлэгийн шугамаар гал зогсоохыг уриалж байгаа. Даваа гарагт Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Энэ бол дайны цаг” хэмээн хэлээд гал зогсоохыг гэрээг байгуулахгүй гэдгээ мэдэгдсэн.
Л.Сайнаа