Газын зурваст гал зогсоохыг шаардсан жагсагчид мягмар гарагт Сенатын сонсголын үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкенийг үгийг тасалдуулав. Тэд цугласан олны дунд зогсоод "Одоо галаа зогсоо!" гэж дахин дахин хашхирсаар байв.
Төрийн нарийн бичгийн дарга Блинкен, АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин нар Цагаан ордноос үндэсний аюулгүй байдлын санхүүжилт олгох 106 тэрбум долларын (87.4 тэрбум фунт) хүсэлтийн талаар мэдүүлэг өгчээ. Үүнд, ХАМАС-ын эсрэг Израилийн цэргийн хүчин чармайлтыг дэмжих 14.3 тэрбум доллар багтсан юм.
Энэ үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга түр завсарлаж, хууль тогтоогчид хэд хэдэн удаа хуралдааныг түр зогсоохоос өөр аргагүйд хүрсэн. Капитолын цагдаа жагсагчдыг өрөөнөөс хурдан шуурхай гаргасан байна.
Дирксен Сенатын оффисын байранд хууль бусаар жагсаал хийсэн 12 хүнийг баривчилсан гэж цагдаа нар мэдэгдэв. Шүүх хуралдааныг тасалдуулсан хүмүүсийн зарим нь дайны эсрэг CODEPINK бүлэглэлтэй холбоотой байсан бөгөөд АНУ-ыг Украин руу зэвсэг илгээхээ зогсоохыг уриалсан байна.
Жагсагчид ягаан өнгийн хувцас өмсөж, "Газыг бүслэж чадахгүй" гэсэн бичиг барин, АНУ-ыг Израиль руу мөнгө илгээхээ зогсоохыг уриалав. CODEPINK зарим гишүүдээ баривчилсан гэдгийг баталжээ. Жагсагчдын зарим нь цусыг бэлгэдэн гараа улаанаар будсан байв.
Л.Сайнаа