Польшийн археологичид 17 дугаар зууны үед амьдарч байсан хүүхдийг амьдаар нь булшилсан байж болзошгүй шарилыг олсон нь Хэллоуины баяр ойртож байгаа энэ үед цус сорогчдын тухай хүмүүсийн дундах итгэл үнэмшлийг төрүүлж, олны анхаарлыг татсан олдвор болоод байна.
Тодруулбал, 6-7 настай хүүхдийн яс нь сүнс, зомби болон бусад ер бусын хий үзэгдэлүүдийг оршуулдаг байсан гэдэг цуу яриатай ижил гоёмсог хувцас өмсгөлтэй байсан гэнэ. Уг олдвор нь Польшийн хойд хэсэгт орших Пиен тосгоны оршуулгын газраас олдсон хамгийн сүүлийн үеийн олдвор юм.
Мөн тус оршуулгын газраас хөлөндөө цоож, хүзүүндээ хадуур зүүсэн эмэгтэйн цогцос олдсон нь түүнийг цус сорогч гэж таамаглахад хүргэсэн байна.
Дундад зууны үеийн судлаач Дариуш Полински "Энэ бол үхсэний дараа, магадгүй амьд байхдаа ч айдас төрүүлж байсан, бузар хүчнүүдтэй харьцсан гэж сэжиглэгдэж, гологдсон хүмүүсийн оршуулгын газар юм" гэжээ.
Хүүхдийг доош харуулан оршуулсан байх бөгөөд хөлнийх нь доор гурвалжин төмөр цоож зүүж, булшнаас гаргахгүй байх арга хэрэглэсэн гэж дүгнэсэн. Мөн уг оршуулгын газраас хүмүүс ихэд айдаг ажээ.