"Найзууд" цувралын жүжигчид хамтрагч, дотны найз Мэтью Перригийн үхэлд ямар хариу үйлдэл үзүүлж байгаа нь одоогоор мэдэгдэхгүй байгааг CNN агентлаг онцолжээ.
Даваа гарагт CNN-д өгсөн хамтарсан мэдэгдэлдээ Женнифер Энистон, Куртени Кокс, Лиза Кудроу, Дэвид Швиммер, Мэтт Лебланк нар "Мэтьюг алдсандаа бид бүгд маш их сэтгэлээр унасан. Бид байдаг л нэг жүжигчдийн хамтралаас илүү байсан. Бид нэг гэр бүл” гэв.
Тэдний бие даасан төлөөлөгчдийн гаргасан мэдэгдэлд "Хэлж, ярих зүйл маш их байгаа ч яг одоо бид энэ үл тоомсорлож буй нөхцөл байдлаа болж өнгөрсөн зүйлсийг тунгаах цаг хугацаа гэж хэлмээр байна. Тохиромжтой цаг нь ирэхэд бид чадах чинээгээрээ, илүү их зүйлёийг ярих болно. Одоохондоо бидний бодол санаа, хайр маань Мэттигийн гэр бүл, түүний найз нөхөд, дэлхий даяар түүнийг хайрладаг бүх хүмүүстэй хамт байна" гэжээ.
Перри бямба гарагт Лос Анжелес дахь гэртээ нас барахдаа 54 настай байсан. Түүний амьдрал хар тамхи, согтууруулах ундаа, өвчин намдаах төрөл бүрийн эмний донтолт, хамааралд байлаа. Мөн бага насанд нь эцэг, эх нь салснаас болж 10 насандаа архи уудаг болж, ааш зан нь ихэд өөрчлөгдсөн гэдэг. Улмаар 18 насандаа архины бүрэн хамааралтай болжээ.
Л.Сайнаа